2013-2014 оны хичээлийн жилийн элсэлтийн журам PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Наранцэцэг   
2011 оны 3-р сарын 31, Пүрэв гариг, 17:22

Нэг. Ерөнхий үндэслэл
1:1 Сутай дээд сургуулийн захирлын тушаалаар батлагдсан Элсэлтийн шалгалтын комисс (ЭШК) нь бакалаврын зэрэг олгох сургалтанд нийслэл болон аймаг, хотоос оюутан элсүүлэхэд “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, БСШУ-ны сайдын 422-р тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг баримталж, үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1:2 Элсэлтийн ажлыг тус сургуулийн хичээлийн байранд зохион байгуулна.
1:3 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн хяналтын тоонд нийцүүлэн, өөрийн сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж, сургалтын орчин, нөөц, хүчин чадалд тохируулан сургалт явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжлийн дагуу оюутан элсүүлнэ.
1:4 Сутай дээд сургуулийн Элсэлтийн шалгалтын комисс нь элсэгчдийн суралцах чадвар, суурь мэдлэгийн түвшин, соёл, ёс зүйн төлөвшил зэргийг харгалзан тухайн мэргэжилдээ сонирхолтой, цаашид амжилттай суралцах боломжтой иргэдийг элсүүлнэ.
1.5. Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.
1.6. Бакалаврын боловсролтой иргэн өөр мэргэжил эзэмшихээр элсэхэд, ЭЕШ хамаарахгүй. Бакалаврын зэрэг эзэмшсэнийг гэрчлэх боловсролын бичиг баримтыг харгалзан элсүүлнэ.
1:7 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.
Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага
2:1 Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой.
2:2 Ерөнхий шалгалт (ЕШ) өгч, болзол хангасан.
2:3 Математикийн хичээл буюу байгалийн ухааны чиглэлээр, нийгмийн тухай мэдлэг буюу хэлний чиглэлээр шалгалт ерөнхий шалгалт өгч 50 хувиас доошгүй оноо авсан.
2:4 Урлаг, спортын онцлох авъяастай.
2:5 Улс, хот, аймгийн хэмжээний олимпиад түүнтэй дүйцэхүйц уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан.
2:6 Босго оноо 400-аас дээш
Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
4:1 Ерөнхий шалгалтын оноог баримтална.
4:2 Элсэлтийн шалгалтын комисс нь өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, тэнцсэн тохиолдолд “Тухайн мэргэжлийг сонгосон нь”
гэсэн сэдвээр ярилцлага авна.
4:3 Хөдөө орон нутагт элсэлтийн үйл ажиллагааг аймгийн Боловсрол, соёлын газар, Их, Дээд сургуулийн элсэлтийн шалгалтын комисстай хамтран сургуулийн төлөөлөл зохион байгуулна.
4:4 Тус сургуулийн Элсэлтийн шалгалтын комисс элсэхийг хүсч, өргөдлөө ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцаж,
элсэгчдийн ерөнхий шалгалтын дүн,
ерөнхий боловсролын дунд сургуулийн аттестатын дундаж дүн, тус сургуульд суралцах хүсэл сонирхлыг харгалзан оноогоор
байр эзлүүлэн хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийж элсүүлнэ.
Тав. Элсэгчдийг бүртгэх
5:1 Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж, хяналтын тоонд багтсан иргэд 2013 оны 7-р сарын 10-ны дотор Сутай дээд сургууль дээр ирж, суралцах эрхийн бичгээ авна.
5:2 Элсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

    * Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт
    * Ерөнхий шалгалтын батламж
    * Сурагчийн хувийн хэрэг
    * Сургуулийн тодорхойлолт (2012-2013 онд ЕБС төгсөгчдөд хамаарна)
    * Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
    * 3х4 хэмжээний 4 хувь зураг /2013 оны/
    * Сургалтын төлбөр төлсөн баримт /төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд, төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ/ зэргийг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

5.3. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2013 оны 08 сарын 25-30-ны хооронд сургуулийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
5:4 Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хувь хүн өөрөө хүлээнэ.
Долоо. Оюутан элсүүлэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх
7.1. Оюутан элсүүлэхтэй холбогдон гарсан маргаан, гомдлыг Элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
7.2. Элсэлтийн комиссын шийдвэрийг элсэхийг хүсэгч эс зөвшөөрвөл, асуудлаа мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 6-р сарын 27, Пүрэв гариг, 12:17
 

S5 Box

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр37
mod_vvisit_counterЭнэ 7 хоног202
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног266
mod_vvisit_counterЭнэ сар702
mod_vvisit_counterӨнгөрсөн сар996
mod_vvisit_counterНИЙТ61919

Яг одоо: 1
Таны IP: 54.226.21.57
,
Өнөөдөр: 11-р сар 22, 2014
















Facebook

Twitter

You are here  : Нүүр хуудас Элсэлтийн журам